Monday, May 18, 2015

Нягтлан бодох бүртгэлийн үндэс


Нягтлан бодох бүртгэлийн тухай үндсэн ойлголтууд
Нягтлан бодох бүртгэл гэдэг нь :
Энгийнээр хэлбэл эдийн засгийн үйл ажиллагааны үр дүнг тодорхойлж хэмжинэ гэсэн үг юм. Нягтлан бодох бүртгэл нь бизнесийн үйл ажиллагааны бүх төрлийг тодорхойлоход өргөнөөр хэрэглэгддэг учраас түүнийг "Бизнесийн хэл" гэж нэрлэдэг. 

Манай орны хувьд НББ, тооцооны үүсэл, хөгжлийн тойм:
  • 1911 онд Богд хаант Монгол улс байгуулагдсанаар нягтлан бодох бүртгэл хөтлөлтийн үндэс суурь тавигдаж улмаар ардын хувьсгалаас хойш эдийн засагт  улсын ба хоршооллын аж ахуй, үндэсний мөнгөн тэмдэгт бий болсон зэрэг өөрчлөлт гарснаар нягтлан бодох бүртгэлийг системтэйгээр хөтлөх болсон. 
  •  1924 оноос манай бүртгэлийн практикт Оросын бүртгэл нэвтэрч эхэлсэн бөгөөд түүнийг хэрэгжүүлэх мэргэжилтэй боловсон хүчин шаардлагатай болсон учир Сангийн яамны дэргэд Нягтлан бодох бүртгэлийн түр сургууль байгуулагдсан байна. 
  •  Энэ цаг үеэс хойш 1990-ээд оныг хүртэл манай улс бүртгэл хөтлөлтөндөө Мемораль ордер болон Журнал ордерийн системийг хэрэглэж ирсэн.
  •  1990 оноос Монгол улсын нийгэм эдийн засгийн бүтцэд зохих өөрчлөлт гарч зах зээлийн эдийн засагт шилжих болсонтой холбогдуулан нягтлан бодох бүртгэлийн системийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх болсон.
  •   1993 онд манай улсад "Нягглан бодох бүртгэлийн тухай хууль" батлагдан гарч нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэн хөтлөхийг хуульчлан заасан .
  •   Дэлхийн эдийн засгийн хөгжил улам бүр даяарчлагдаж бизнес олон улсын шинжтэй болж байгаа тул бүртгэлийн стандартыг нэг мөр болгох шаардлага тавигдсан. 
  •  Улмаар 1973 онд Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын  Стандартын  Хороо байгуулагдсан. Одоо уг байгууллагад дэлхийн 90 орчим орны 120 орчим мэргэжлийн байгууллага гишүүнээр ажилладаг.
Нягтлан Бодох Бүртгэлийн Олон улсын Стандартыг боловсруулан баталж гаргадаг байгууллага нь:
 Нягтлан Бодох Бүртгэлийн Олон улсын Стандартын Зөвлөл (IАSВ) бөгөөд НББОУСЗ (IАSВ) нь 2001 онд НББОУСХС-Нягтлан Бодох Бүртгэлийн Олон улсын Стандартын Хорооны Сан (1АSСF)-гийн бүрэлдэхүүн хэсэг болж байгуулагдсан. Зөвлөл нь СТОУС-ууд, түүнтэй холбоотой Санхүүгийн тайланг бэлтгэж толилуулах үзэл баримтлал болон бусад хэлэлцүүлгийн баримт бичгүүдийг баталж гаргадаг.

Монгол улсад нягтлан бодох бүртгэлийг удирдлага зохион байгуулалтаар хангадаг байгууллагууд нь:
1. Сангийн Яамны Нягтлан бодох бүртгэл Хяналтын газар,
2. Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт байна.



Thursday, May 14, 2015

Мэдээллийн технологи хичээлийн бүх лекцүүд

Компьютер үүсэл хөгжил түүний түүх  Лекц - 1 татах 
Компьютер Техник хангамж Лекц -2 татах
Компьютер Техник хангамж Лекц -3 татах
Компьютер Програм хангамж Лекц -4 татах
Програмчлах програм хангамж Лекц -5 татах
Компьютер сүлжээ ба түүний ангилал- Лекц 6 татах 
Үйлдлийн систем-Лекц-7 татах 
Үйлдлийн систем суулгах заавахЛекц-8 татах
Хэрэглээний Програм хангамж Лекц-11 татах
Мэдээлэлд хандах програм Лекц- 12татах
Интернэт болон вэб сайтын хэрэглээ1 Лекц-16татах
Интернэт болон вэб сайтын хэрэглээ2 Декц-17татах
Интернэт болон вэб сайтын хэрэглээ3 Лекц-18татах 







Компьютер гэж юу вэ, яаж ажилладаг вэ?

КОКОМПЬЮТЕР ГЭДЭГ НЬ НЭГ БУЮУ ХЭД ХЭДЭН ТӨВ ПРОЦЕССОР ӨГӨГДСӨН ЗААВАР БУЮУ ПРОГРАММЫН ДАГУУ ӨӨРИЙН СИСТЕМИЙН ТӨХӨӨРӨМЖҮҮДТЭЙ МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ ШУГАМУУДААР ХАРИЛЦАЖ, МЭДЭЭЛЛИЙГ СОЛИЛЦОХ БА БОЛОВСРУУЛАН, ТЭДГЭЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ УДИРДАХ ЦОГЦ БАЙГУУЛАМЖ ЮМ.МПЬЮТЕР ГЭДЭГ НЬ НЭГ БУЮУ ХЭД ХЭДЭН ТӨВ ПРОЦЕССОР ӨГӨГДСӨН ЗААВАР БУЮУ ПРОГРАММЫН ДАГУУ ӨӨРИЙН СИСТЕМИЙН ТӨХӨӨРӨМЖҮҮДТЭЙ МЭДЭЭЛЭЛ ДАМЖУУЛАХ ШУГАМУУДААР ХАРИЛЦАЖ, МЭДЭЭЛЛИЙГ СОЛИЛЦОХ БА БОЛОВСРУУЛАН, ТЭДГЭЭРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ УДИРДАХ ЦОГЦ БАЙГУУЛАМЖ ЮМ.Компьютер нь маш олон дүрс, хэлбэрээр байдаг. Орчин үеийн компьютертой төстэй төхөөрөмжүүд нь 20-р зууны дунд үед (1940 - 1941 оны үе) гарсан боловч компьютер гэдэг ухагдахуун ба компьютертой төстэй машинууд урьд нь байсан. Анхны цахилгаан компьютерууд нь бүтэн өрөөг дүүргэхээр хэмжээтэй байсан ба энэ нь хэдэн зуун персонал компьютерын иддэг хүчээр ажилладаг байжээ. Орчин үеийн компьютерууд нь өмнөх үеийнхтэй харьцуулахад маш жижиг төхөөрөмжүүдтэй ба үүнээс сая, тэрбум илүү хүчин чадалтай. Өнөө үед бол энгийн компьютерууд нь бугуйн цаганд таарахаар жижиг хэмжээтэй байж болох бөгөөд цагны зайгаас хүчээ авах боломжтой болсон.